БНХАУ-д хамгийн сүүлийн үеийн мега нисэх онгоцны буудал албан ёсоор нээлтээ хийлээ

БНХАУ-д хамгийн сүүлийн үеийн мега нисэх онгоцны буудал албан ёсоор нээлтээ хийлээ

БНХАУ-ын удаан хүлээсэн Чэнду Тяньфу олон улсын нисэх онгоцны буудал албан ёсоор үйл ажиллагаагаа эхлүүлж, аялагч жуулчдад аварга том панданы гэрт хүрэх шинэ гарцыг бий болгожээ.

Сычуань муж нь  пандагаас гадна халуун ногоотой хоолоороо алдартай бөгөөд энэ нь Хятадын дотоодын болон олон улсын жуулчдын дунд хамгийн ихээр очдог бүс нутаг болжээ. Нээлтийн нислэгийг Сычуань Эйрлайнс компани гүйцэтгэж, Бээжингийн чиглэлд өнгөрсөн ням гарагийн 11:10 цагт хөөрсөн байна.  Сычуань мужийн төв Ченду нь одоо Шанхай, Бээжинтэй нийлж олон улсын хоёр нисэх онгоцны буудлаар үйлчлүүлсэн тус улсын гурав дахь хот болжээ.

Шинхуа мужийн хэвлэл мэдээллийн агентлаг мэдээлснээр тус нисэх буудал нь 10.8 тэрбум долларын өртгөөр баригдсан гэжээ. Мөн Энэхүү нисэхийн томоохон төв нь жилд 120 сая зорчигч хүлээн авах чадвартай ба 1.4 сая метр квадрат талбай бүхий терминалуудыг байрлуулсан гэжээ. Гэхдээ одоогоор Хятад улс олон улсын аялагч, жуулчдын хувьд хаалттай хэвээр байна.

Цар тахлын өмнө хуучин ОУ-ын нисэх онгоцны буудал болох Чэнду Шуанлиу нь зорчигчдынхоо хэмжээгээр улсдаа дөрөвт ордог байсан ба 2020 онд дотоодын зах зээлд ихээхэн нөлөө бүхий байсан тул бусад том нисэх онгоцны буудлаас цар тахлын нөлөөнд бага өртөж, хоёр дахь том нисэх онгоцны буудал болж байжээ.

Уг шинэ Чэнду Тяньфу олон улсын нисэх онгоцны буудлын зураг төслийг Хятадын баруун өмнөд архитектурын зураг төсөл, судалгааны хүрээлэн, Хятадын нисэх онгоцны буудлын барилгын групп корпораци, Францын архитектурын “ADP Ingenierie” компаниудаас бүрдсэн консорциум хийжээ. Эхний үе шат нь таван жилийн хугацаанд хийгдсэн бөгөөд нүүр таних програм хангамж, өөрөө бүртгүүлэх ТҮЦ, аюулгүй байдлын ухаалаг систем, өөрөө суух хаалга, хиймэл оюун ухааны роботын жижүүр зэрэг хамгийн сүүлийн үеийн технологийг агуулсан талаараа мэдээлсэн юм.

Эх сурвалж: CNN