Хойд Солонгосчууд Ким Жон Уныг огцом турж буйд санаа зовниж байна гэв

Хойд Солонгосчууд Ким Жон Уныг огцом турж буйд санаа зовниж байна гэв

Умард Солонгосчууд удирдагч Ким Жон Уныг огцом жин хассанд санаа зовниж буйг илэрхийлсэн телевизийн бичлэг саяхан цацагдсан нь урьд өмнө нь болж байгаагүй үзэгдлүүдийн нэг болов. Ким Жон Уныг засгийн эрх барьсан арван жилийн хугацаанд түүний эрүүл мэндийн талаар тасралтгүй цуурхал тарж байсан ч телевиз, радиогоор барагтаа мэдээлдэггүй  байсан юм.

Түүний харьцуулсан зураг

Харин энэ сарын эхээр “Northkorea News” вэбсайт Ким Жон Уны бугуйндаа зүүсэн цаг нь томдож, мэдэгдэхүйц жин хассан талаар анх мэдээлсэн нь нэлээлгүй шуугиан тарьсан. Үүний дараа Хойд Солонгосын төв телевизээр концерт үзэхээр ирсэн Ким Жон Уны ихээхэн турж, жин хассан дүрсийг харуулсан юм. Мөн өнгөрсөн баасан Пёньян хотын оршин суугч удирдагчийнхаа турсныг хараад ихээхэн санаа зовиниж, бүр уйлсан талаараа ярьж буй мэдээ гарчээ.

Гэхдээ Ким Жон Уныг ямар нэгэн өвчний улмаас турж эцсэн бус ард иргэдийнхээ сайн сайхны төлөө цаг наргүй ажиллаж, турсан гэх ойлголт төрүүлэхийн тулд ийм мэдээ цацсан гэж олон улсын шинжээчид дүгнэж байна.

2011 оны арванхоёрдугаар сард талийгаач аав Ким Чен Илийнхээ үүргийг хүлээж авсан Ким Жон Ун 10 жилийн хугацаанд тогтмол жин нэмж буйг ажиглагчид хэлж байв. Тиймээс түүний эрүүл мэндийн асуудал дэлхий дахины анхаарлын төвд байдаг гэж хэлж болно. Учир нь  цөмийн зэвсэгтэй энэ улсын удирдагч нас барах, эрүүл мэндийн улмаас албан үүргээ гүйцэтгэж чадахгүй болбол Зүүн Азийн бүс нутагт тогтворгүй байдал үүсэх эрсдэлтэй.

Эх сурвалж: BBC