ВИДЕО: Лондонгийн галт тэрэгний буудалд хүчтэй дэлбэрэлт болж, зургаан хүн гэмтжээ

ВИДЕО: Лондонгийн галт тэрэгний буудалд хүчтэй дэлбэрэлт болж, зургаан хүн гэмтжээ

Өнгөрсөн шөнө Лондон хотын өмнөд хэсэгт оршин “Elephant and Castle” галт тэрэгний буудалд дэлбэрэлт болж, зургаан хүн гэмтжээ. Дэлбэрэлтээс үүссэн түймрийг 100 гаруй гал сөнөөгчид ажиллаж, унтраасан байна. Одоогоор галт тэрэгний хөдөлгөөнийг бүрэн зогсоосон бөгөөд хохирол тодорхойлох ажил үргэлжилж байгаа аж.

Лондон хотын Гал унтраах бригадын мэдээлж буйгаар “төмөр замын нуман хаалганы доод хэсэг бүрэн шатсан төдийгүй, буудлын ойролцоох дөрвөн автомашин, утасны бүхээг шатсан” байна.

“Elephant and Castle”нь Лондонгийн хамгийн хөдөлгөөн ихтэй уулзавруудын нэг. Цагдаагийн байгууллгаас яг үйл явдлыг ямар нэгэн терроризмтой холбоотой гэж үзэхгүй байгаа аж. Одоогоор галын шалтгааны эцэслэн тогтоогоогүй байна.

ВИДЕО:

Эх сурвалж: WashingtonPost