РОЙТЕРС: Монголоос БНХАУ руу экспортолсон адууны хөлдөөсөн махнаас коронавирус илэрчээ

РОЙТЕРС: Монголоос БНХАУ руу экспортолсон адууны хөлдөөсөн махнаас коронавирус илэрчээ

Энэ сарын 24-ны өдөр /2021.06.24/ Дорноговь аймгийн Замын-Үүд өртөөнөөс БНХАУ-ын Эрээн хот руу төмөр зам болон авто замаар 50 кг хүртэлх жинтэй, хүний гараар ачдаг барааг нэвтрүүлэх /импортлох/-ээ тус улс мөн зогсоосон.

Учир нь Замын-Үүдээс Эрээн хот руу гарсан зарим нэр төрлийн шуудайтай бараанаас коронавирус илэрсэн гэх мэдээлэл байсан юм. Бид энэ талаар эх сурвалжаас тодруулахад, "Монголоос хөргүүртэй автомашинтай очсон махнаас коронавирус илэрсэн. Тийм учраас БНХАУ талаас мах авахгүй түр зогсоогоод байна. Харин ноос, ноолуурыг бол авч байгаа" гэсэн юм.

Тэгвэл энэ талаар “Ройтерс” агентлаг БНХАУ-ын Гаалийн газраас гаргасан мэдэгдлийг иш татан мэдээлжээ. Тодруулбал “Монгол Улсаас экспортолсон адууны хөлдөөсөн махан бүтээгдэхүүний дээжээс коронавирус илэрсэнтэй холбогдуулан “Монголын компанид яаралтай урьдчилан сэргийлэх арга хэмжээ авлаа” гэж БНХАУ-ын Гаалийн Ерөнхий газраас мэдээлэв.

Гаалийн ерөнхий газраас гаргасан 2020 оны 103 тоот журамд заасны дагуу "Монгол Улсын мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг "ЭРҮҮЛ МОНГОЛ МАХ ЭКО" ХХК (бүртгэлийн дугаар 6161154) -ий бүтээгдэхүүн экспортлох мэдүүлэг хүлээн авах хугацааг нэг долоо хоногоор зогсооно” гэжээ. 

БНХАУ-ын Гаалийн газраас гаргасан уг мэдэгдэлд “Гаалийн ерөнхий газрын 2020 оны 103 дугаар заалтын дагуу Монголоос импортолсон хөлдөөсөн адууны махан бүтээгдэхүүнээс коронавирус илэрсэн тул Монгол улсын мах үйлдвэрлэгч аж ахуйн нэгж байгууллагуудаас бүтээгдэхүүн хүлээн авах ажиллагааг одооноос зогсооно. ЭРҮҮЛ МОНГОЛ МАХ ЭКО ХХК-ийн импортын мэдүүлэг (бүртгэлийн дугаар 6161154) нь нэг долоо хоног байна” гэжээ

Мэдээллийг эх сурвалжаас ЭНД ДАРЖ үзнэ үү.

Эх сурвалж: Reuters