Майами хотод нурсан барилгаас 11 хүний цогцсыг гарган аваад байна

Майами хотод нурсан барилгаас 11 хүний цогцсыг гарган аваад байна

Өнгөрсөн Пүрэв гарагт/2021.06.23/ АНУ-ын Флорида муж Майами хотод орон сууцны барилга нурж, 100 гаруй хүн сураггүй болсон билээ. Тэгвэл аврах ажиллагаа тав дахь өдрөө үргэлжилж байна. Өчигдрийн байдлаар /2021.06.28/ нурангин доороос 11 хүнийг нас барсан байдалтайгаар олоод байгаа аж.

Майами-Дэйдийн гал түймрийн аврах албаны дарга Энди Альварес “одоогоор 150 гаруй хүн сураггүй хэвээр байна. Цаашид нас барагсдын тоо нэмэгдэх өндөр магадлалтай. Харамсалтай нь бид сураггүй алга болсон хүмүүсийн гэр бүлд амлалт өгч чадахгүй байдалд байна” гэжээ.

Аврах ажиллагаанд Израиль, Мексикийн багууд оролцож байгаа бөгөөд амьд үйлдэгсдийг олохын тулд үнэрч нохой, сонсох төхөөрөмж ашиглаж байгаа аж. Гэвч одоогоор амьд үлдсэн хүмүүсийн сураг гараагүй байна.

Барилгын нурсан хэсэг

12 давхар “Champlain Towers South” хэмээх уг барилгад нийт 136 айл байсан бөгөөд пүрэв гарагийн нуралтын дараа 55 нь л үлдсэн юм. Холбооны мөрдөн байцаагчид одоо газар дээр нь ажиллаж, нуралтын шалтгааныг олохоор нотлох баримтыг цуглуулж байна. Даваа гарагт болсон хэвлэлийн бага хурал дээр Флорида мужийн амбан захирагч Рон Десантис Үндэсний Стандарт, Технологийн Хүрээлэн (NIST) -ээс нарийвчилсан мөрдөн байцаалт явуулж байгаа талаар дурджээ.   

Эх сурвалж: CNN