Харли нэртэй нохой нууранд живж байсан бугын илийг аварчээ

Харли нэртэй нохой нууранд живж байсан бугын илийг аварчээ

АНУ-ын Калифорни мужийн Виржиниа нуурын эрэгт амьдардаг зургаан настай Голденхүүдл үүлдрийн Харли нэртэй нохой усанд живж байсан бугын илийг аварчээ. Харли эзэнтэйгээ хамт салхилж явтал бугын ил усанд живж байсан аж. Илийг харсан даруйдаа Харли ус руу үсрэн орж, эргээс 60 метр орчим сэлж аварчээ.

Хамгийн гайхалтай нь маргааш нь бяцхан ил аврагч “эзэнтэйгээ” уулзахаар нохойн гэрийн гадна ирсэн байжээ. Энэ үйл явцыг Харлигийн эзэн нь камерын дурандаа буулгасан байна.

Эх сурвалж: Sunnyskyz




“BONUS BOOST” BSB-д

13 цагийн өмнө