SOS: ОХУ-д коронавирусийн “Делта Плюс” хувилбараар өвчилсөн анхны тохиолдол бүртгэгджээ

SOS: ОХУ-д коронавирусийн “Делта Плюс” хувилбараар өвчилсөн анхны тохиолдол бүртгэгджээ

Халдварлах чадвар өндөр коронавирусийн Дельта хувилбарын мутаци болох “Дельта Плюс” ОХУ-д бүртгэгджээ. Энэ талаар тус улсын Эрүүл Ахуйн Хяналтын Албаны дарга Анна Попова Засгийн газрын цахим хуралдааны үеэр мэдэгдсэн байна.

Тэрбээр вирусийн мутацийн улмаас халдварын тархалт, нас баралтын түвшин нэмэгдэж болзошгүйг анхааруулж бүх нийтийн дархлаажуулалтын ажлыг  эрчимжүүлэх нь хамгийн чухал байгааг онцолжээ.

Урьдчилсан байдлаар “Дельта Плюс” нь “Альфа”, “Дельта” гэх мэт бусад хувилбараас илүү халдварлах чадвартай байж болзошгүй гэж эрдэмтэд таамаглаж байгаа ч судалгаа, шинжилгээ дөнгөж эхэлж буй энэ үед үр нөлөөг нь баттай хэлэхэд эрт байна хэмээн үзэж байна. Одоогийн байдлаар “Дельта Плюс” дэлхийн 11 оронд бүртгэгджээ.

Эх сурвалж: Vesti.ru