ДЭМБ: Вакцин хийлгээгүй хүмүүс ''Дельта'' хувилбарын вирусээр өвчлөх нь ихэсч байна

ДЭМБ: Вакцин хийлгээгүй хүмүүс ''Дельта'' хувилбарын вирусээр өвчлөх нь ихэсч байна

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ)-ын тэргүүн Тедрос Аданом мэдэгдэхдээ Ковид 19 халдварын талаар нэгэн мэдэгдэл хийжээ.

Тэрээр "Ковид 19 цар тахлаас сэрэмжилж урьдчилан сэргийлэх, илрүүлэх, хариу арга хэмжээг цаг алдалгүй авахын тулд боломжтой бүхнийг хийх шаардлагатай байна. Бид бүхэн энэхүү цар тахлаас  сургамж авч суралцах ёстой" хэмээсэн юм.

Мөн "Ковид 19 халдварын эсрэг вакцины 77 хувь нь дөнгөж 10 оронд ногдож байхад ядуу буурай орнууд хүн амын эрсдэлт бүлгээ ч дархлаажуулах вакцингуй байна” хэмээн анхааруулжээ. Өнгөрсөн долоо хоногт коронавирусийн "Дельта" хувилбар нь  вакцин хийлгээгүй хүмүүсийн дунд маш хурдан тархаж байгааг анхааруулсан билээ.