БНСУ-ын Бусан хотын захирагч асан эмэгтэй ажилтандаа бэлгийн дарамт үзүүлсэн хэргээр ял авчээ

БНСУ-ын Бусан хотын захирагч асан эмэгтэй ажилтандаа бэлгийн дарамт үзүүлсэн хэргээр ял авчээ

Өчигдөр /2021.06.29/ Өмнөд Солонгосын Бусан хотын захирагч асан 72 настай О Кеон Дон нь хоёр эмэгтэй ажилтандаа бэлгийн дарамт үзүүлсэн гэх хэргээр гурван жилийн хорих ял авчээ.

Энэ нь Өмнөд Солонгосын ажилтандаа бэлгийн дарамт үзүүлсэн гэх хэрэгт холбогдсон гурав дахь орон нутгийн тэргүүн болж байгаа юм. Өмнө нь 2018 онд Чунчон мужийн захирагч 56 настай Ан Хэ Жүн мөн ийм хэргээр албан тушаалаасаа огцорч байжээ. Түүнд шүүхээс гурван жил зургаан сарын хорих ял оноож байсан. Мөн Сөүл хотын захирагч 65 настай Пак Вон Сүн эмэгтэй ажилчиндаа бэлгийн дарамт үзүүлж байсан гэх хэргээр буруутгаж байсан ба тэрээр амиа хорлож байсан юм. Эдгээр хотын удирдлагуудын бүгд эрх баригч намынх учраас энэ хэргээс болж ирэх онд болох Өмнөд Солонгосын Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнд муугаар нөлөөлж болзошгүй гэж үзэж байгаа юм.

Эх сурвалж: Korea Herald