Ээж, аавыгаа хутгалсан этгээдийг саатуулан шалгаж байна

Ээж, аавыгаа хутгалсан этгээдийг саатуулан шалгаж байна

Наймдугаар сарын 16-ны өдөр Булган аймагт өөрийн төрсөн ээж болон хойд аавыгаа хутгалан эрүүл мэндэд нь ноцтой хохирол учруулсан хэрэг үйлдэгдсэн этгээдийг саатуулан шалгаж байгаа аж.

Тодруулбал, Булган аймгийн Хангал сумын дөрөвдүгээр багт хувийн таарамжгүй харилцаанаас болж 25 настай эрэгтэй А нь өөрийн төрсөн ээж болох  54  настай Д г дал хэсэгт нэг удаа, баруун гарын суга хэсэгт нэг удаа хутгалсан. Мөн ээжийнхээ уруулыг хутгаар сэтэлж хүнд гэмтэл учруулсан байгаа юм. Түүнчлэн эл танхайрсан үйлдлийг таслан зогсоохоор завдсан хойд аав болох 69 настай Б г баруун гарын шуун хэсэгт нэг удаа хутгалсан хэрэг гарчээ.

Одоогоор сэжигтэнг саатуулан, үйлдсэн хэргийг нь материалжуулан Булган аймгийн цагдаагийн хэлтэст шалгаж байна.