Допинг хэрэглэсэн харваачийн эрхийг нэг жилээр хасчээ

Допинг хэрэглэсэн харваачийн эрхийг нэг жилээр хасчээ

Тулгар төрийн 2228 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 813 жил, Ардын хувьсгалын 98 жил, Ардчилсан хувьсгалын 30 жил, Үндэсний их баяр наадмын хүчит 512 бөхийн барилдаанд Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат Улсын арслан Э.Оюунболд түрүүлж Монгол Улсын аварга цол хүртсэн ч түүний А сорьцын шинжилгээнээс допинг хэрэглэсэн гэсэн хариу ирсэн нь өнөөдрийг хүртэл олон нийтийн маргаан шүүмжлэлийн дунд байна.

Түүнээс гадна үндэсний их баяр наадамд шөвгөрсөн бас нэг бөхөөс допинг илэрсэн гэсэн мэдээлэл байгаа ч хэн гэдэг нь тодорхойгүй байгаа юм. Харин энэ жилийн баяр наадмын үндэсний сур харваанд дээгүүр байр эзэлсэн нэгэн харваачаас допинг илэрсэн учир түүнийг тус спортоор тэмцээн уралдаанд оролцох эрхийг нэг жилийн хугацаатай хассан байна.