Сайд Д.Сумьяабазар хувийн уурхайтай нь эрх ашгийн зөрчил үүсгэж байна

Сайд Д.Сумьяабазар хувийн уурхайтай нь эрх ашгийн зөрчил үүсгэж байна

"Эрдэнэс-Тавантолгой” компанийн Үйлдвэрчний хорооны дарга С.Эрдэнэ мэдээлэл хийлээ. 

Тэрбээр "Сайд Д.Сумъяабазар нь сүүлийн үед “Эрдэнэс-Тавантолгой” компанийн үйл ажиллагаанд хэтэрхий оролцож, Цанхийн зүүн хэсгийн 30 хувийг хөрөнгийн зах зээлд гаргах замаар IPO хийх Засгийн газрын тогтоолыг хувийн сонирхлоор гуйвуулан хэрэгжүүлж байна. Тэр ч байтугай Цанхийн зүүн хэсгийн 30 хувийг  борлуулах тендерт Хятадын нэр бүхий хөрөнгө оруулагчийг ямарч тендергүйгээр шалгаруулах амлалтыг өгсөн байх магадлалтай байна.  Энэ нь эх орноосоо урвасантай ижил үйл явдал болж байна. Д.Сумьяабазар  өөрөө хувийн уурхайтай нь эрх ашгийн зөрчил үүсгэхээс гадна сайд болсноосоо хойш манай компанид 58 хүнийг шахаж томилуулсан" гэж мэдээллээ.