ШУУРХАЙ МЭДЭЭ: “Амар амгалан” хотхонд байр захиалж хохирсон иргэн амиа егүүтгэх гэж байна

ШУУРХАЙ МЭДЭЭ: “Амар амгалан” хотхонд байр захиалж хохирсон иргэн амиа егүүтгэх гэж байна

БЗД-ийн эмнэлгийн ард байршилтай Амар амгалан орон сууцны нэгдүгээр ээлжийн барилга дээрээс нэгэн иргэн үсрэх гэж байна гэх мэдээллийг иргэд өгч байна. Түүнийг тус орон сууцанд байр захиалсан ч, тодорхойгүй хохирол амссан учир ийнхүү амиа егүүтгэх гэж буй тухай эх сурвалжийн мэдээлэл бий. Компанийн ажилчид одоогоор байрны цахилгаан шатыг зогсоож, дээвэр дээр гараад буй аж.