ЦӨМИЙН ЭНЕРГИЙН КОМИСС: Цацрагийн түвшин ихсээгүй, хэвийн түвшинд байна

ЦӨМИЙН ЭНЕРГИЙН КОМИСС: Цацрагийн түвшин ихсээгүй, хэвийн түвшинд байна

Өчигдөр цахим орчинд Монгол улсын дээгүүр цацрагын идэвхит үүл өнгөрсөн талаарх мэдээлэл тарсан. Мөн дэлхийн томоохон хэвлэлүүдэд гарсан мэдээллээр цацраг идэвхит үүл манай улсын дээгүүр гарч мэдэх нөхцөл байдалтай байгаа гэсэн юм. 

Уг мэдээлэлтэй холбогдуулан Монгол улсын Засгийн газрын дэргэдэх цөмийн энергийн комиссоос мэдэгдэл гаргажээ. 

Тус мэдэгдэлд Монгол улсын гадаад орчны цацрагийн хэмжилтийг нийслэл болон аймгийн нийт 35 цэгт хийж гүйцэтгэдэг бөгөөд 2019 оны 8 дугаар сарын хэмжилтийн дүнгээс үзэхэд цацрагийн түвшин ихэссэн тохиолдол ажиглагдаагүй ба хэвийн хэмжээнд байна гэжээ. 

Аймгуудын хэмжээнд цацрагийн түвшин ямар хэмжээнд байгааг ЭНДЭЭС үзнэ үү.