БАРИМТ: 33 тэрбумын зээл авсан Г.Дамдиннаям, Х.Ганхуяг нарын хамааралтай компанид Ө.Батбаяр хувьцаа эзэмшдэг байж

БАРИМТ: 33 тэрбумын зээл авсан Г.Дамдиннаям, Х.Ганхуяг нарын хамааралтай компанид Ө.Батбаяр хувьцаа эзэмшдэг байж

АНУ-д суух элчин сайдаар томилогдоод буй Ө.Батбаярыг тойрсон шүүмж нийгэмд өрнөсөөр байна.

Учир нь “манай улсын хамгийн чухал гуравдагч хөрш болох АНУ-д хамгийн мундаг дипломатаа элчин сайдаар томилдог уламжлалыг эвдэж, Дэлхийгээр аялагчид facebook группийн админ хүнийг томилсон нь маш харамсалтай. Энэ үйлдэл нь гадны улс орнуудад Монгол Улс гуравдагч хөршийн бодлогоосоо ухарч, АНУ-тай харилцах харилцаандаа өмнөх шигээ ач холбогдол өгөхөө больж байгаа юм байна гэсэн буруу мессеж өгөх магадлалтай” гэж шүүмжилж байгаа юм.

АНУ-д суух элчин сайдаар томилогдоод буй Ө.Батбаярын танилцуулга

-ОРОН ТООНЫ БУС ЗӨВЛӨХӨӨР АЖИЛЛАЖ БАЙЖЭЭ-

Тэрээр, 1994 онд “Сэрүүлэг” гадаад хэлний сургуулийг англи хэл судлалаар, 1998 онд Компьютер, техник, менежментийн их сургуулийг компьютерын техникийн инженер тус тус суралцаж төгссөн нэгэн юм. Харин тэрээр төрийн байгууллагад үндсэн ажилтнаар ажилласан туршлага тун нэмгэн нэгэн. Тодруулбал, тэрээр Ерөнхий сайдын гадаад бодлого хамтын ажиллагаа хариуцсан орон тооны бус зөвлөх хийж байжээ.

Тэрээр УИХ-ын чуулганы үеэр өөрийг танилцуулгаа маруухан дуудлагатай англи хэл дээр хийсэн нь олон иргэдийн дургүйцлийг хүргэсэн. Учир нь зарим иргэд “Монгол улсын төрийн хэл бол Монгол хэл. Англи хэлийг хоёрдогч хэл гэж үздэг ч төрийн албан хэрэг ялангуяа УИХ-ын чуулганд англиар өөрийгөө танилцуулж болохгүй” гэж шүүмжилсэн юм.

Г.Дамдиннаям, Х.Ганхуяг нарын хамаарал бүхий “Вертекс майнинг партнер” ХХК-ийн мэдээлэл

-Ө.БАТБАЯР 33 ТЭРБУМЫН ЗЭЭЛ АВСАН Х.ГАНХУЯГ, Г.ДАМДИННЯМ НАРЫН ХАМААРАЛ БҮХИЙ КОМПАНИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГ БАЙЖЭЭ-

Харин түүнийг хэн гэж албан тушаалтан АНУ-д суух элчин сайдаар зүтгүүлэв гэсэн асуултад хариулт хайж байгаа юм. Тодруулбал, Ө.Батбаяр нь Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн дүүтэй суусан гэр бүл, зарим иргэд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тус томилгоонд нөлөөлсөн байж болзошгүй гэж буй юм.

Тэгвэл түүний томилгоонд УИХ-ын гишүүн Г.Амартүвшин, Х.Ганхуяг, Г.Дамдинням нар нөлөөлсөн байж болзошгүй байна. Учир нь тэд Ө.Батбаяртай дотно найзууд төдийгүй бизнесийн хамтрагчид байж болзошгүй байна. Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар Г.Амартүвшин зургаан сар ажиллах хугацаандаа нь, Г.Дамдиннаям, Х.Ганхуяг нарын хамаарал бүхий “Вертекс майнинг партнер” ХХК 33 тэрбум төгрөгийн зээл авсан байдаг. Тэгвэл тус компанийн хувьцаа эзэмшигч өдгөө АНУ-д суух элчин сайдаар томилогдоод буй Ө.Батбаяр байжээ. Харин Ө.Батбаяр өдгөө “Вертекс майнинг партнер” ХХК-ийн хувьцаа эзэмшигчээс хасагдсан байна.

Г.Дамдиннаям, Х.Ганхуяг нарын хамаарал бүхий “Вертекс майнинг партнер” ХХК-ийн мэдээлэл