Ц.Мянганбаяр: Миний бие зүгээр, намайг үхүүлэх сонирхолтой хүмүүс байх шиг байна

Ц.Мянганбаяр: Миний бие зүгээр, намайг үхүүлэх сонирхолтой хүмүүс байх шиг байна

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн өгсөн чиглэлийн дагуу Засгийн газраас 19 компанийн 23 тусгай зөвшөөрлийг цуцлах шийдвэр гаргасан. Уг цуцлагдсан тусгай зөвшөөрлүүд дотор “Монгол газар” ХХК-ийн захирал Ц.Мянганбаярт хамаарах 13 лиценз багтсан багтсан. Засгийн газраас шийдвэр гаргасан орой /2019.08.21/ “Монгол газар” компанийн захирал Ц.Мянганбаярыг ухаан алдсан байдалтайгаар эмнэлэгт хүргэгдсэн гэх мэдээлэл  цацагдсан юм.

Энэ талаар “Монгол газар” ХХК-ийн захирал Ц.Мянганбаяр “Өдрийн сонин”-д өгсөн тодруулгадаа “Намайг үхүүлэх сонирхолтой  хүмүүс байх шиг байна. Миний бие зүгээр байгаа. Засгийн газар уул уурхайн лицензийг хураагаад авч болно. Гэхдээ би ашиглалтын лицензийг хууль журмын дагуу Засгийн газрын харьяа агентлагийн  зөвшөөрлөөр авсан. Тэгэхээр эрх цуцлагдсан бол нөхөн олгогдох асуудал яригдана шүү дээ. Засгийн газар үүнийгээ мэдэж  шийдвэр гаргасан байлгүй дээ” гэсэн байна.




“BONUS BOOST” BSB-д

2 цагийн өмнө