Баяр наадмын амралтын НАЙМ ХОНОГТ 22 хүн усанд осолдож амиа алджээ

Баяр наадмын амралтын НАЙМ ХОНОГТ 22 хүн усанд осолдож амиа алджээ

Энэ жилийн Үндэсний их баяр наадмаар тохиосон бүх нийтийн амралтын өдрүүд ес хоног үргэлжилсэн. Олон хоногийн амралтаар иргэд нийслэлээс хөдөө орон нутгыг зорих хөдөлгөөн эрс нэмэгдсэн. 

-УСАНД ОСОЛДОЖ АМИА АЛДСАН 4 ХҮҮХЭД ТОГТООЛ УСАНД ТОГЛОЖ БАЙГААД АМИА АЛДЖЭЭ-

Баяр наадмын өдрүүдээр нарлаг байсан тул иргэд гол усны эргээр аялаж зугаалах нь нэмэгдсэн. Гэвч энэ өдрүүдээр усархаг, дуу цахилгаантай борооо ихээр орж гол, нууруудын үерийн түвшин огцом нэмэгдэж урсгал ширүүссэн юм. Тэгвэл энэ үеэр буюу долдугаар сарын 10-17 өдрүүдэд усанд нийт 38 хүн осолдсон дуудлага Онцгой байдлын ерөнхий газарт ирсэн байна. Тэдний 22 иргэн нь амь эрсджээ.

Тухайлбал:

  • Нийслэлд- 6
  • Орон нутагт -16 иргэн гол, нуурын усанд осолдож амь насаа алдсан байна.

Усанд осолдож амиа алдсан иргэдийн 18 нь насанд хүрсэн иргэн байсан бол дөрөв нь хүүхэд байжээ. 

Осолдсон бүсээр нь ангилбал:

  • Туул голд- 4
  • Хэрлэн голд -3
  • Хараа голд- 3
  • Эгийн голд- 1 буюу голын усанд нийт 11 хүн живж амиа алдсан байна. 
  • Харин  нуурын усанд 5, тогтоол усанд 6 иргэн амь насаа алджээ. Харин усанд осолдож амиа алдсан 4 хүүхэд бүгд орон нутагт нуур, тогтоол усанд тоглож байгаад амиа алджээ.

Гол мөрөн, нуурт осолдож нас барсан иргэд:

  • Амралт аялал зугаалгаар явж байсан, 
  • сэлэх гэж гол руу орсон
  •  Голд хийлдэг гудас хөмөрсөн
  • нуур руу морьтой орсон, загас барьж байгаад хөл алдсан
  • Хаднаас хальтарч унасан зэрэг шалтгаанаар амиа алджээ.

-ХОЁР ӨДӨРТ СОГТУУГААР ЖОЛОО БАРЬСАН 97 ЗӨРЧИЛ ИЛРҮҮЛЖЭЭ-

Харин зам тээврийн ослын хувьд 2021 оны долдугаар сарын 10, 11-ний өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын төвд нийт 518 дуудлага иржээ. Тэдгээрийн 316 нь зам тээврийн ослын шинжтэй дуудлага байв. Баяр наадмын хоёрхон өдөрт ТЦА-д бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас нийслэлд долоо, орон нутагт хоёр хүн гэмтсэн байна. Харин ноцтой зам тээврийн ослын улмаас:

  • Нийслэлд- 1
  • Орон нутагт- 4 хүнйи амь хохирчээ.

Жич: 2021.07.11-ны өдрөөс хойш ТЦА-ны албаны мэдээлэл мэдээлэл гараагүй байна.

Эдгээр өдрүүдэд гудамж замын хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөнд оролцсон 97 зөрчил илрүүлжээ. Энэ жилийн баяр наадмыг өргөн дэлгэр тэмдэглээгүй ч өргөн дэлгэр хэмжээний амралтын өдрүүд тохиосон. Иймээс Онцгой байдлын ерөнхий газар, Тээврийн цагдаагийн албанаас гол усанд амрахдаа, орон нутгийн замын хөдөлгөөнд оролцохдоо анхаарал болгоомжтой байхыг сануулсаар байсан.




Өнөөдөр хонь өдөр

2 цагийн өмнө