Сэлбэ голын эргийг цэвэрлэнэ

Сэлбэ голын эргийг цэвэрлэнэ

Хичээлийн шинэ жил эхлэхтэй холбогдуулан Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газраас “Цэвэр цэмцгэр дүүрэг” аяны хүрээнд 5 дахь удаагийн бүх нийтийн цэвэрлэгээг маргааш буюу 2019 оны наймдугаар сарын 24-ний Бямба гарагт зохион байгуулна. 

Их цэвэрлэгээнд Засаг даргын Тамгын газрын нийт албан хаагчид, хороод дэргэдэх хэлтэс, албад, сургууль, цэцэрлэг, аж ахуйн нэгж иргэд оролцож нийтийн эзэмшлийн гудамж талбай, гэр болон орон сууцны хороолол, ногоон бүс, Сэлбэ голын эрэг дагуу зэрэг хуваарилагдсан байршлуудад хийх юм. 

Аж ахуйн нэгж байгууллагууд орчныхоо 50 метр газрыг цэвэрлэх бөгөөд үерийн хамгаалалт, гуу жалга, ус нэвтрүүлэх хоолойн хог хаягдлыг цэвэрлэнэ. 

Мөн орчныхоо цэвэрлэгээг зохион байгуулаагүй, хангалтгүй зохион байгуулсан аж ахуйн нэгж байгууллагуудад хариуцлага тооцох тул цэвэрлэгээндээ идэвхтэй хамрагдахыг уриалж байна.




Өнөөдөр бар өдөр

11 цагийн өмнө