ТАНИЛЦ: Чех улсад МОНГОЛ ГЭР амралтын газар нээгджээ

ТАНИЛЦ: Чех улсад МОНГОЛ ГЭР амралтын газар нээгджээ

Эх орныхоо өв соёл, үүх түүхээ дэлхий дахинд сурталчлан таниулж яваа Монголчуудыг бид цөөнгүй мэднэ. Тэдний нэг төлөөлөл болж, өөрийн бизнесээ нээн амжилттай ажиллаж буй “Mongolian YURT Camp”-ийг бид энэ удаа онцолж байна.

“Mongolian YURT Camp” буюу Монгол гэр амралт нь саяхан Бүгд Найрамдах Чех улсад нээгдсэн. Энэхүү гэр амралт тэр чигтээ Монгол аж ахуй, өв соёлыг харуулаад зогсохгүй зөвхөн Монгол хоол, цайгаар л үйлчилдгээрээ онцлог. Мөн гэр амралтын дотор, гадна тал нь тэр чигтээ Монголд байгаа мэт мэдрэмжийг төрүүлэхүйц гар хийцийн арьсан урлалуудаар дүүрэн байх агаад гадаадынхны сонирхлыг татахуйц бэлэг дурсгалын зүйлсүүд ч элбэг. 

Мөн тус газрыг зорьж ирсэн хэн бүхэнд сур харваж, шагай няслах боломжийг олгож, Монгол сүүтэй цай, гэрийн боорцог, хорхог, боодог, чанасан толгой, хуушуур, бууз, шинэхэн өрөм  гэх мэт олон төрлийн хоолнуудаар дайлдаг байна.

Одоогоор аль ч улиралд очсон нээлттэй бөгөөд хэзээд очсон уриалагханаар хүлээн авдаг Монгол зан заншлаа харуулж буй нь үйлчлүүлэгчдийн сэтгэлд ихээхэн хүрдэг талаар ч очсон хүмүүс ихээхэн ам сайтай байх аж. Эх орноо дэлхийд сурталчилж, ирээдүй хойч үедээ өв соёлоо уламжлуулан үлдээж буй “Монгол гэр камп”-ийн үнэ тариф болоод дэлгэрэнгүй мэдээллийг хүргэж байна.

  • Монгол таван ханатай гэр хоногийн: 1800-2200 крон /235,00-288,200 төгрөг/ (4-6 ортой)
  • VIP гэр хоногийн: 2200-2500 крон /288,200-327,200төгрөг/ (2-4 монгол ор ,тавилгатай ) мөн өглөөний сүүтэй цай боорцог багтана.
  • Өдрийн 11 цагаас очсон бол маргааш 11 цаг хүртэл байршина.
  • Орчин тохь тухтай, цэвэр цэмцгэр байдлыг эрхэмлэдэг энэхүү амралтаас манай дотооддоо үйл ажиллагаа явуулдаг амралтууд ч үлгэр дуурайлал авч өөрсдийн бизнестээ санаа авч, хөрөнгө оруулах бүрэн боломжтой юм.

Дотоодод төдийгүй гадаадад өөрсдийн Монгол өв соёлоо сурталчлан таниулахын зэрэгцээ үр хойчдоо ч өвлөж үлдээх үнэт хөрөнгийг бүтээх бүрэн боломжтой гэдгийн жишээ болсон “Mongolian YURT Camp”-ийн талаарх мэдээллийг бид хүргэлээ.




Өнөөдөр бар өдөр

11 цагийн өмнө