Оскарт нэр дэвшсэн ''Алтан судал'' кино Герман улсын үзэгчдэд хүрэхээр боллоо

Оскарт нэр дэвшсэн ''Алтан судал'' кино Герман улсын үзэгчдэд хүрэхээр боллоо

“Алтан судал” хэмээх Монголын уран сайхны кино Францын кино театруудаар гарч эхлэсэн.

Киноны гол дүрүүдэд жүжигчин Н.Ялалт, Т.Энэрэл, Б.Бат-Ирээдүй, Б.Алгирчамин, С.Ариунбямба нар тоглосон юм.Тэгвэл энэ сарын 29-ний өдөр Герман улсын кино театруудаар гарахаар болжээ. Алтан судал нээлтээ хийхдээ 2020 оны  Берлиний кино наадамд амжилттай оролцож байв. Нээлтээ хийсэн цагаасаа олны анхаарлыг татаж, үзэгчдээс өндөр үнэлгээ авсан. Мөн кино урлагын хамгийн хүндтэй наадам болох Оскарт өрсөлдсөн юм.

Тус бүтээл нь өнгөрсөн дөрөвдүгээр сард Канадын “Reel 2 Real” наадмаас шилдэг зураглал шагнал хүртсэн байдаг. Үүнээс гадна гуравдугаар сард Швейцарын Женев хотноо болсон хүний эрхийн кино наадмаас /FIFDH/ “Мэргэжлийн шүүгчдийн гол шагнал” болон “Өсвөрийн шүүгчдийн шагнал”-ыг хүртэж байжээ.