Гэрэлтүүл төсөл үргэлжилж байна

Гэрэлтүүл төсөл үргэлжилж байна

“ЦАЦРАХ ЭГШИГ” НҮТББ-аас санаачлан хүүхэд, өсвөр үе, залуучуудыг аливаа хорт зуршлаас татгалзахыг уриалах, амралт чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх орчин нөхцөлийг бүрдүүлэх, урлаг болон мэдлэгээр дамжуулан ирээдүйн эерэг иргэнийг төлөвшүүлэх зорилгоор 2018 оноос эхлэн нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дэмжлэгтэйгээр “ГЭРЭЛТҮҮЛ” төслийг хэрэгжүүлж байна.

Тус төслийн ээлжит үйл ажиллагаа “СЭТГЭЛ, ОЮУН, БОДЛОО ГЭРЭЛТҮҮЛ” уриатай уулзалт 2019 оны 08 дугаар сарын 25-ны өдөр Улаанбаатар #Инновацийн төвд болох гэж байна.

Энэхүү уулзалтад хөгжлийн түүчээ болсон манлайлагч залуучуудын төлөөлөл оролцох бөгөөд 10 сонирхолтой сэдвээр илтгэл тавих юм. Мөн “ЦАЦРАХ ЭГШИГ” НҮТББ-д чин сэтгэлээсээ ажиллах хүсэлтэй, гишүүн болох сонирхолтой хүүхэд, залуучуудыг шалгаруулж, бүртгэх юм.

“ЦАЦРАХ ЭГШИГ” НҮТББ-ын сайн дурын залуучууд хүмүүсийн буруу үйлдэл, нийгмийн хар бараан болгоны эсрэг тэмцэн, эерэг хандлагыг түгээж, урлаг болон мэдлэгээр дамжуулан харанхуйг гэрэл мэт гийгүүлэн, эерэг сэтгэлгээ, эерэг хүмүүс, эерэг нийгмийг цогцлоох дуу хоолой болж хүүхэд залууст урлагийг таниулан сурталчлах, мэдлэгээ тэлэн өөрсдийгөө хөгжүүлэхэд нь дэмжлэг, туслалцаа үзүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг билээ.

ХӨТӨЛБӨР:

15:30 - 16:00 УРЛАГИЙН ТОГЛОЛТ, БҮРТГЭЛ

16:00 - 17:00 ИЛТГЭГЧИД ИЛТГЭЛ ТАВИНА

17:00 - 17:30 ХЭЛЭЛЦҮҮЛЭГ, ХӨГЖӨӨНТ ТОГЛООМ

17:30 - 18:00 ГИШҮҮНЧЛЭЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА

18:00 - 19:30 PINK FLOYD - THE WALL КИНО ҮЗВЭР

ИЛТГЭГЧИД, ИЛТГЭЛИЙН СЭДЭВ:

  1. Б.Ууганцацрал - Цацрах эгшиг НҮТББ-н тэргүүн

Илтгэлийн сэдэв: "Цацрах эгшиг"

  1. Б.Саран - Цацрах эгшиг НҮТББ-н гүйцэтгэх захирал

Илтгэлийн сэдэв: "Цацрах эгшиг"

  1. Н.Сүндэрьяа - SUNDERIA YOGA CENTER-н /үүсгэн байгуулагч/

Илтгэлийн сэдэв: "Гадна ба дотоод амьдрал"

  1. Б.Эрдэнэбулаг - ХХЗХ-ЗУГ дарга /технологийн хуульч/

Илтгэлийн сэдэв: "Мөрөөдөлд хүрэх зам"

Илтгэлийн сэдэв: "Цацрах эгшиг"

  1. Б.Батцэнгэл - GMIT /МГТИС/ сургалт хариуцсан /дэд профессор/

Илтгэлийн сэдэв: "Боловсрол"

  1. Б.Хангай - NOMADIC BEAR LLC үүсгэн байгуулагч

Илтгэлийн сэдэв: "Алхимич"

  1. Б.Соёл-Эрдэнэ - Монгол билэг сэтгэл судлалын төв /Хүүхдийн сэтгэл судлаач/

Илтгэлийн сэдэв: "Би хэн бэ?"

  1. Бат-Эрдэнэ - Японы NISSAN Col,.td /Механик инженер/

Илтгэлийн сэдэв: "Японы технологийн хөгжил"

  1. М.Амина - Дүрслэх урлаг дизайны АНИМА сургуулийн багш /Урлаг судлаач/

Илтгэлийн сэдэв: "Урлаг ба өсвөр насны сэтгэлзүй"

  1. Ц.Солонго - Соёл судлаач, Зураач

Илтгэлийн сэдэв: "Урлаг ба хүмүүжил"

НИЙСЛЭЛИЙН ГЭР БҮЛ, ХҮҮХЭД, ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙН ГАЗАР

ХОЛБОО БАРИХ: https://www.facebook.com/tsatsrakhegshig/

УТАС: 91120777

www.gereltuul.com