ДЭМБ: Олимпийн төгсгөлд 100 мянган хүн нас барна

ДЭМБ: Олимпийн төгсгөлд 100 мянган хүн нас барна

Ковидын цар тахлын улмаас нэг жил хойшилсон ТОКИО 2020 зуны Олимпийн наадам маргааш эхэлж байгаа билээ. Үүнтэй холбогдуулан цар тахлын үед тэмцээн зохион байгуулж байгаа нь дэлхийг хямралд оруулах ихээхэн нөхцөл бололцоог бүрдүүлж байна гэж хэд хэдэн байгууллагууд санаа зовниж байгаа юм.

ДЭМБ-ын Ерөнхий захирал Тедрос Адханом Гебхесиесус мэдэгдэхдээ “Олимпид хэт их туйлширч, бодит амьдралаа мартахгүй байхыг уриалж байна. Мөн Олимпийн наадам дуусах өдөр буюу ирэх наймдугаар сарын 8 гэхэд 100 мянга гаруй хүн нас барах болно” гэсэн юм. Мөн “Цар тахал дууссан гэж бодож байгаа хүн байвал тэр хүн “ТЭНЭГИЙН ДИВААЖИНД” амьдарч байна гэсэн үг” гэжээ.

Энэхүү үг нь дэлхий даяар тархаж зарим иргэдийг айдаст автуулаад байгаа бөгөөд үүнийг батлах мэт Токио хотод намжаад байсан ковидын тохиолдол өнгөрсөн нэг сараас хойш тохиолдоогүй их тохиолдол  өдөр бүр гарч байгаа юм. Одоогоор оролцох тамирчдын дунд хүртэл ковидын тохиолдол эрчимтэй тархаж байгаа ба  энэ байдлаараа хүндэрвэл наадмыг цуцлах арга хэмжээ ч авч магадгүй гэжээ.

Мэдээж энэхүү наадамд оролцохын тулд улс орон бүрээс тамирчид ирж оролцоод буцах ба тэр үедээ улс орондоо ч халдварын тохиолдлыг тархааж нэмэгдүүлэх магадлалтай гэж үзэж байгаа юм. Одоогоор 200 орчим улсын 11 мянга орчим тамирчин оролцоно гэж тооцоолсон байгаа бөгөөд Японы иргэд одоог хүртэл энэхүү хямралын үеэр спортын томоохон арга хэмжээ зохион байгуулахыг хүчтэй эсэргүүцсээр байгаа аж.

Үүний зэрэгцээ дельта хувилбар улс орнуудад хүчтэй давамгайлж, нас баралт нэмэгдэх хандлагатай байгаа талаар болон энэхүү тэмцээн зохион байгуулж эрсдэлтэй алхам хийж иргэдийг үхлийн аюул руу хүргэж байгааг Английн нэгдсэн Вант улсын Ерөнхий сайд анхааруулан хэллээ.

Эх сурвалж: CNN




Өнөөдөр үхэр өдөр

2 цагийн өмнө