Ирэх долоо хоногийн даваа, мягмар гарагт уулархаг нутгаар цочир хүйтэрнэ

Ирэх долоо хоногийн даваа, мягмар гарагт уулархаг нутгаар цочир хүйтэрнэ

Өнөөдөр төв болон зүүн  аймгуудын нутгийн зарим газраар, маргааш буюу энэ сарын 26-нд нутгийн зүүн хэсгээр бороо орох тул болзошгүй үер ус, аянга цахилгаан, нөөлөг салхи, мөндрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.  Энэ сарын 26, 27-нд төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо орно.

Салхи энэ сарын 26, 27-нд говь, талын нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Энэ сарын 26-27-нд нутгийн зүүн хэсгээр сэрүүсч, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж,  Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан хөрсөн дээр цочир хүйтэрнэ, өдөртөө 11-16 градус, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 13-18 градус, өдөртөө 22-27 градус, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 16-21 градус дулаан байна. Ирэх долоо хоногийн мягмар гараг буюу энэ сарын 27-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарна.

ӨНӨӨДӨР /2018.08.25 НЫ ӨДӨР/

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй.Бороо орохгүй.Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Монгол-Алтай, Хангайн уулархаг нутаг, Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 0-5  градус, өдөртөө 13-18 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 13-18 градус, өдөртөө 23-28 градус, бусад нутгаар шөнөдөө 5-10 градус,  өдөртөө 18-23 градус дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө ихэнх нутгаар, өдөртөө нутгийн зүүн хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 3-8 градус, өдөртөө 12-17 градус, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 16-21 градус дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн зарим газраар, өдөртөө ихэнх нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи шөнөдөө баруун өмнөөс, өдөртөө баруун хойш эргэж секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Нутгийн хойд хэсгээр шөнөдөө 6-11 градус, өдөртөө 14-19 градус, нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 10-15 градус, өдөртөө 21-26 градус дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Нутгийн зүүн хэсгээрбороо орно. Дуу цахилгаантай.Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Дундговийн нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 18-23 градус, бусад нутгаар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 25-30 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТҮүлшинэ.  Бага зэргийн бороо орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр. Шөнөдөө 11-13 градус, өдөртөө 17-19 градус дулаан байна гэж Ус цаг уур, орчины шинжилгээний хүрээлэнгээс мэдээллээ.




Өнөөдөр бар өдөр

14 цагийн өмнө