ДАШТ: М.Уранцэцэг, Д.Амартүвшин, Г.Наранцэцэг нар барилдана

ДАШТ: М.Уранцэцэг, Д.Амартүвшин, Г.Наранцэцэг нар барилдана

Жүдо бөхийн 2019 оны ДАШТ Япон улсын Токио хотноо нээлтээ хийж байна. Уг тэмцээнд манай улсын баг, тамирчид өргөн бүрэлдэхүүнтэй оролцож байна. Энэ жил 149 оны 860 гаруй тамирчин оролцож байна.

Өнөөдөр Токиогийн дэвжээнд эрэгтэйчүүдийн 60 кг-д Төв аймгийн Угтаалцайдам сумын харьяат, ДАШТ-ий мөнгөн медальт, 32 настай, Гавьяат тамирчин Д.Амартүвшин, эмэгтэйчүүдийн 48 кг-д Баянхонгор аймгийн Баян–Овоо сумын харьяат, ДАШТ-ий алт, мөнгөн медальт, Риогийн олимпод V байрт шалгарсан, Гавьяат тамирчин М.Уранцэцэг, залуучуудын ДАШТ-ий хүрэл медальт, Азийн наадамд түрүүлсэн Монголын анхны самбоч, ОУХМ Г.Наранцэцэг нар барилдана.

Манай улс жүдо бөхийн ДАШТ-д 2011 оныг эс тооцвол 2009 оноос хойш амжилттай оролцож байгаа. 

Монголын жүдо бөхийн тамирчид өмнө нь ДАШТ-ээс хүртсэн медаль:

-1989 оны Белград Д.Баттулга 60 кг хүрэл, О.Балжинням -95 кг мөнгө

-2005 оны Кайрт Х.Эрдэнэ-Од 57 кг хүрэл

-2009 оны Роттердамд Х.Цагаанбаатар 66 кг алт,

-2010 оны Токиод Х.Цагаанбаатар 66 кг хүрэл, Х.Бундмаа 52 кг хүрэл

-2013 оны Риод Д.Аматүвшин 60 кг мөнгө, М.Уранцэцэг 48 кг алт

-2014 оны Челябинскт Г.Болдбаатар 60 кг алт

-2015 оны Астанад С.Ням-Очир 73 кг хүрэл, Д.Сумъяа 57 кг хүрэл, Ц.Мөнхзаяа 63 кг хүрэл

-2017 оны Будапештэд Г.Болдбаатар 60 кг хүрэл, Г.Одбаяр 73 кг хүрэл, Н.Түвшинбаяр -100 кг хүрэл, М.Уранцэцэг 48 кг мөнгө, Д.Сумъяа 57 кг алт, Б.Мөнгөнчимэг 63 кг хүрэл

-2018 оны Бакуд Л.Отгонбаатар -100 кг хүрэл, Ө.Дүүрэнбаяр +100 кг хүрэл, Д.Сумъяа 57 кг хүрэл