Өнөөдөр сондгой дугаартай тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцож байна

Өнөөдөр сондгой дугаартай тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцож байна

Амралтын өдрүүдэд дугаарын хязгаарлалтыг тэгш, сондгойгоор явуулах шийдвэр гарсан юм.

Үүний дагуу өнөөдөр сондгой буюу 1, 3, 5, 7, 9-өөр төгссөн улсын дугаартай автомашинууд замын хөдөлгөөнд оролцоно.

Хичээлийн шинэ жил эхлэхтэй холбогдуулан замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор наймдугаар сарын 24, 25, 31, есдүгээр сарын 1-ний амралтын өдрүүдэд тээврийн хэрэгслийн улсын дугаарын сүүлийн оронг тэгш, сондгойгоор ангилан замын хөдөлгөөнд оролцуулж байна.