ВИДЕО: “Токио 2020” олимпийн байт харвааны шүүгчээр Э.Саруул гэх Монгол эмэгтэй ажиллаж байна

ВИДЕО: “Токио 2020” олимпийн байт харвааны шүүгчээр Э.Саруул гэх Монгол эмэгтэй ажиллаж байна

Токио-2020 олимпийн наадмын байт харвааны эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн байрлал тогтоох урьдчилсан харваанд манай тамирчин Б.Отгонболд 646 оноогоор 54 дүгээр байрт бичигдсэн байна. Ингэснээр Б.Отгонболд  1/32 хасагдах шатанд 11 дүгээр байраар шалгарсан гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээлсэн. 

Тодруулбал, Токио-2020 олимпийн наадмын байт харвааны эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд Б.Отгонболд, эмэгтэйчүүдийн төрөлд Б.Урантунгалаг оролцож байгаа юм. 

Тэгвэл Токио 2020 Олимпд байт харвааны шүүгчээр Британийн ЭСЯ-ны Худалдааны хэлтсийн ажилтан Э.Саруул оролцож байгаа ажээ. 

Энэ талаар Монгол Улс дахь Британийн ЭСЯ-ны яамнаас албан ёсны твиттер хуудастаа, “Британийн ЭСЯ-ны Худалдааны хэлтсийн ажилтан Э.Саруул нь Токио 2020 Олимпод байт харвааны шүүгчээр оролцож байна. Нийт тамирчиддаа амжилт хүсэн мэндчилгээ илгээжээ. Та бүхэнд амжилт хүсье.” гэж мэдээллээ.