Францын Ерөнхий сайд Э.Макрон, АНУ-ын Тэргүүн хатагтай Жил Байден нартай Л.ОЮУН-ЭРДЭНЭ хамт суужээ

Францын Ерөнхий сайд Э.Макрон, АНУ-ын Тэргүүн хатагтай Жил Байден нартай Л.ОЮУН-ЭРДЭНЭ хамт суужээ

“Токио 2020” зуны олимпийнн нээлт Японы нийслэл Токио хотын “Үндэсний шинэ цэнгэлдэх хүрээлэн”-д болж өндөрлөлөө. Энэ удаагийн олимпийн нээлтэд VIP эрхтэй 950 зочид төлөөлөгч оролцсон гэсэн мэдээлэл байгаа юм.

Тэдний нэг нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ юм. Учир нь тэрээр Япон улсад албан ёсны айлчлал хийж, олимпийн нээлтэд оролцох төлөвлөгөөтэй тус улсын зорьсон.

Тэгвэл Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Япон улс дахь “Үндэсний шинэ цэнгэлдэх хүрээлэн”-д болсон олимпийн нээлтийн үеэр АНУ-ын Тэргүүн хатагтай Жил Байден, Францын Ерөнхий сайд Э.Макрон, Монакогийн ханхүү Альберт нарын хамт сууж оролцлоо.