МҮБХ: УОК-оос 128 бөх задгай талбайд, хурдан морины  уралдааныг орон нутаг тус бүрд нь  зохион байгуулах шийдвэр гарсан

МҮБХ: УОК-оос 128 бөх задгай талбайд, хурдан морины уралдааныг орон нутаг тус бүрд нь зохион байгуулах шийдвэр гарсан

Энэ жилийн Улсын баяр наадмыг хойшлуулж, ирэх жил зохион байгуулах шийдвэрийг Засгийн газраас гаргасан.

Тэгвэл Монголын үндэсний бөхийн холбоо /МҮБХ/-ноос, “УОК-ын өчигдөр /2021.07.23/-ийн хуралдаанаар Бөхийн барилдааныг 128 бөхийн хязгаартайгаар зөвхөн задгай талбайд, хурдан морины  уралдааныг орон нутаг тус бүрд нь  зохион байгуулуулах шийдвэрийг гаргалаа” гэж мэдэгдлээ.

МҮБХ-НЫ МЭДЭЭЛЭЛ:

Засгийн газрын 2021 оны 07-р сарын 21-ний өдрийн хуралдаанд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ спортын уралдаан тэмцээнийг үзэгчгүйгээр зохион байгуулах чиглэлийг Улсын онцгой комисст өгсний дагуу Монголын Үндэсний Бөхийн Холбоо баяр наадмын бөхийн  барилдаанаа, Морин спорт уяачдын холбоод хурдан морины уралдаанаа,  Монголын Хөлбөмбөгийн Холбоо лигийн тэмцээнээ зохион байгуулах саналаа дурдсан хугацаанд нь хүргүүлсэн. УОК-ын 2021 оны 07-р сарын 23-ны өдрийн хуралдаанаар " ... цар тахлын үе учир Бөхийн барилдааныг 128 бөхийн хязгаартайгаар зөвхөн задгай талбайд, хурдан морины  уралдааныг орон нутаг тус бүрд нь  зохион байгуулуулах..."  шийдвэрийг гаргалаа.

-МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО-




Өнөөдөр бар өдөр

9 цагийн өмнө