Ерөнхийлөгч асан Х.Баттулга Токиогийн олимпыг үзэж, тамирчдаа дэмжиж байна

Ерөнхийлөгч асан Х.Баттулга Токиогийн олимпыг үзэж, тамирчдаа дэмжиж байна

Токио 2020 зуны олимпын наадам хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Өнөөдөр манай 11 тамирчин спортын таван төрөлд хүч үзэж буй. Дөнгөж сая МУГТ М.Уранцэцэг Косово улсын тамирчинтай барилдаж, ялагдал хүлээлээ. Ингэснээр тэрбээр хүрэл медалийн төлөө Польшийн тамирчинтай өрсөлдөхөөр болж байна. Тэгвэл уг барилдааныг Ерөнхийлөгч асан Х.Баттулга үзэж, тамирчдаа дэмжжээ. 

Тэрбээр Жүдочдын холбооны Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан билээ.