М.Уранцэцэг: Энэ медалийг авахын төлөө 16 жил хөдөлмөрлөлөө. Маш их баяртай байна

М.Уранцэцэг: Энэ медалийг авахын төлөө 16 жил хөдөлмөрлөлөө. Маш их баяртай байна

Токио 2020 олимпын наадмын жүдо бөхийн төрлийн эмэгтэйчүүдийн 48 кг-ийн жингийн медалийн төлөөх барилдаанд Хөдөлмөрийн баатар М.Уранцэцэг Португалийн жүдоч Катирина Коштатай барилдаж, ялалт байгуулснаар хүрэл медалийн болзол хангасан билээ. Дөнгөж сая тэрбээр медалиа гардан авлаа.

Медалиа авсныхаа дараа тэрбээр“Олимпын медальтан болсондоо маш их баяртай байна. Намайг медаль авахад баг хамт олон маань маш их тусласан. Би олимпод гурав дахь удаагаа оролцоод анхны медалиа авлаа. Аав, ээждээ, хамаатан садан, найз нөхөд, “Хүч” спорт хороо, туслаж дэмждэг бүх хүнд баярлалаа. Энэ медалийг авахын төлөө 16 жил хөдөлмөрлөлөө. Авсандаа маш их баяртай байна. Баярлалаа” гэлээ.