ТОКИО 2020: ОХУ-ын шигшээтэй хийсэн тоглолтод манай баг хожигдлоо

ТОКИО 2020: ОХУ-ын шигшээтэй хийсэн тоглолтод манай баг хожигдлоо

3х3 Монголын сагсны шигшээ ээлжит тоглолтоо дэлхийн хошой аварга, Европын гурван удаагийн аварга ОХУ-ын багтай хийж, 21:5-аар хожигдлоо. М.Цэрэнлхам тоглолт эхлээд удаагүй байхад хуруугаа гэмтээсэн ч гурван оноо авч багаа тэргүүлэв. Мөн Э.Чимэддолгор хоёр оноо авлаа. Эсрэг баг холын зайн зургаан шидэлтээ оруулсан нь онооны зөрүү холдох үндэс болов. Түүнчлэн Оросын шигшээ дундын зайнаас 57 хувьтай довтолж, найман оноо түүлээ. Манай баг маргааш 09.40 цагаас Румын, 16.30 цагаас Францтай тоглох болно.