Б.Чинзориг 5:0-ээр ялагдаж, олимпыг өндөрлүүллээ

Б.Чинзориг 5:0-ээр ялагдаж, олимпыг өндөрлүүллээ

Ази тивийн шинэхэн аварга боксчин Б.Чинзориг олимпын наадмыг санаснаас эрт өндөрлүүллээ. Тэрбээр дөнгөж сая 16-д шалгарахын төлөөх тоглолтыг Узбекистаны Элнур Абдураимовын эсрэг хийж, 4:1-ээр ялагдсан юм.

Тулааныг манай хүн маш сайн эхлүүлж, хөнгөхөн, оновчтой цохилтоор оноо түүсээр энэ үед 3:2-оор илүүрхсэн. Гэвч хоёрдугаар үед урагш нь дайрах нь багасаж, хамгаалтдаа илүү анхаарсны улмаас өрсөлдөгч тамирчин 5:0-ээр илүүрхжээ.

Хоёр боксчин өмнө нь биесээ нэг нэг хожоод байсан. Чинзориг хамгийн сүүлд энэ оны Азийн аваргад түүнийг 5:0-ээр ялж байсан бол олимпын рингэнд ийн харамсалтай ялагдав.