Японы ах дүүс жүдо бөхийн төрлөөр хамтдаа алтан медаль хүртлээ

Японы ах дүүс жүдо бөхийн төрлөөр хамтдаа алтан медаль хүртлээ

Жүдо бөхийн эрэгтэйчүүдийн -66, эмэгтэйчүүдийн -52 кг жингийн барилдаанууд өнөөдөр зэрэг болж өндөрлөв. Тэгвэл тус хоёр жинд Япон улсыг төлөөлөн барилдсан ах дүүс болох 23 настай Хифүми Абэ, 21 настай Үта Абэ нь нар хоёулаа алтан медаль хүртлээ.

Ах Хифүми Абэ

Ах Хифүми Абэ нь 2017, 2018 оны дэлхийн аварга, 2019 оны ДАШТ-ий хүрэл медальтай бөгөөд өнөөдөр Гүржийн Ваза Маргвелашвилиг ялж алтан медаль хүртсэн юм. Харин дүү Үта Абэ нь 2018, 2019 оны дэлхийн аварга бөгөөд өнөөдөр Францын Амандин Бучарыг ялж алтан медаль хүртлээ. Хифүми Абэ өнөөдөр шөвгийн наймд Монголын Ё.Басхүүг давсан юм.

Хифүми Абэ тэмцээний хэвлэлд ярилцлага өгөхдөө “Нэг ч удаа уналгүйгээр барилдана” гэж амлалт өгснөө биелүүллээ.

дүү Үта Абэ