Монголын баг Францын шигшээтэй эн тэнцүүхэн өрсөлдөж, дөрвөн онооны зөрүүгээр хожигдлоо

Монголын баг Францын шигшээтэй эн тэнцүүхэн өрсөлдөж, дөрвөн онооны зөрүүгээр хожигдлоо

Монголын 3х3 сагсан бөмбөгийн эмэгтэй багийн тамирчид олимпын дэмжээний зургаа дахь тоглолоо  Францын шигшээтэй хийж, 22:18 онооны харьцаатайгаар хожигдлоо.

Францын баг өчигдөр энэ тэмцээнд түрүүлэх хамгийн өндөр магадлалтай Америкийг хожиж, хэр хүчтэй тоглогчид гэдгээ харуулсан. Тэгвэл манай охид энэ багийн эсрэг эцсийн мөч хүртэл тэнцүүхэн өрсөлдсөөр дөрвөн онооны зөрүүгээр хожигдлоо. Манай баг холын зайнаас 50 хувьтай довтолж, 10 шидэлтийнхээ тавыг цагаригт хийсэн. Ялангуяа багийн хамгийн залуу гишүүн О.Хулан алсын зайнаас гурав довтолж, бүгдийг нь оруулан нийт долоон оноогоор М.Цэрэнлхамын хамт багаа тэргүүлэв. Түүнчлэн Э.Чимэддолгор дөрвөн оноо авсан юм.

Энэ олимпийн наадамд эмэгтэй багийн хийсэн хамгийн сайн тоглолтын нэг нь энэ байлаа. Манай охид маргааш 12:55-д энэ олимпийн сүүлийн тоглолтоо Хятадын эсрэг хийнэ.