Олимпын бамбарыг асаасан Наоми Осака ялагдлаа

Олимпын бамбарыг асаасан Наоми Осака ялагдлаа

Токио 2020 олимпын нээлтийн үеэр галт бамбарын сүүлчийн гүйгчээр тодорч, бамбарыг асаасан 23 настай Ноами Осака талбайн теннисний эмэгтэй ганцаарчилсан төрлийн тоглолтондоо ялагдал хүлээжээ. Тэрээр Чех улсын 22 настай Маркета Вондрусоватай хоёр ээлжийн тоглолт хийж, 6-1,6-4 харьцаатай хожигдсон байна.

Харин талбайн эзнийг хожсон Маркета Вондрусова хэлэхдээ, “Наоми бол агуу, тэр энэ спортын агуу тоглогчдын нэг. Гэсэн хэдий ч надад энэ нь дарамт болоогүй. Би эхний ээлжийн тоглолтыг тун сайн хийснээ мэдэж байсан, тоглолтын төгсгөлд Наоми ч сайн тоглолтоо үзүүллээ. Гэхдээ намайг уучлаарай. Би өнөөдөр дэндүү аз жаргалтай байна” гэсэн юм.




“BONUS BOOST” BSB-д

8 цагийн өмнө