Самарт явахаар сураггүй алга болсон иргэнийг эрэн хайж байна

Самарт явахаар сураггүй алга болсон иргэнийг эрэн хайж байна

Энэ долдугаар сарын 20-ны өдөр 11:00 цагт Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант багийн Өнчин толгой гэдэг газар самар түүхээр яваад сураггүй болсон Төв аймгийн харьяат иргэн Б 29 настай эрэгтэй хүнийг эрэн хайх ажиллагааг хамтран зохион байгуулах тухай хүсэлтийг тус аймгийн Цагдаагийн газраас Онцгой байдлын байдлын газарт тавьжээ. Тус хүсэлтийн дагуу аймгийн Онцгой байдлын газрын Хүдэр сум дахь Эрэн хайх салбар, аймгийн Цагдаагийн газрын алба хаагчид, сумын Засаг даргын Тамгын газар, Хан-Хэнтий Улсын тусгай хамгаалалттай газрын ажилтнууд болон орон нутгийн иргэд алга болсон эрэгтэйг эрэн хайж байгаа юм. Өчигдрийн байдлаар /2021.07.26/ хайх явцад хоёр морины хөл гэмтэж, замаасаа буцсан бөгөөд нийт 40 км газрыг туулж хайсан ч үр дүнд хүрээгүй тул тус өдрийн 20:30 цагт зогсоож, өнөөдөр /2021.07.27/ 06:00 цагт дахин эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн байна.