Саид Моллай Токио 2020 олимпоос МӨНГӨН медаль хүртлээ

Саид Моллай Токио 2020 олимпоос МӨНГӨН медаль хүртлээ

Монголын бөх Саид Моллай дэлхийн аварга, олимпийн мөнгө, хүрэл медальт япон бөх Таканори Нагасед ялагдаж, Олимпийн наадмаас мөнгөн медаль хүртлээ.

Ингэснээр Монголын баг Токиогийн Олимпоос гурав дахь медалиа авснаас гадна медалийн өнгөө хувиргаж чадлаа. Харин Японы эрэгтэй жүдочид доод дөрвөн жинд бүгдэд нь түрүүлэв.

Эх орныхоо нэрийн өмнөөс барилдах аргагүй болоод байсан хүнд хэцүү тэр цагт алгаа тосон халуун дотноор угтан авсан Монголын ард түмний ачийг Саид Моллай Олимпийн мөнгөн медалиар хариуллаа.




Өнөөдөр бар өдөр

7 цагийн өмнө