20 000 гаруй хүн оролцсон уралдаанд Н.Сэмжид түрүүлжээ

20 000 гаруй хүн оролцсон уралдаанд Н.Сэмжид түрүүлжээ

ӨМӨЗО-д болж, 20 000 гаруй хүн хурд сорьсон олон улсын марафоны 42 км-ийн эмэгтэйчүүдийн ангилалд Хилийн цэргийн 0166 дугаар ангийн ажилтан, спортын мастер Н.Сэмжид түрүүлжээ.

Тус уралдааны хагас марафон буюу 21 км-ийн зайн уралдаанд МҮБТДС-ийн оюутан Ж.Мягмарсүрэн нэг цаг, долоон минут, 32 секунд гүйсэн амжилтаар мөнгөн медаль хүртэв. Улмаар спортын мастер цолны болзол хангалаа.

Марафоны спорттой холбоотой өөр мэдээ дуулгахад, Тайландад болсон олон улсын “Midnight Bangkok-2019” уралдаанаас спортын мастер Г.Бат-Эрдэнэ мөнгөн медаль авчээ.