ВИДЕО: Усны температур хэт халснаар зарим амьтан амьдрах нөхцөлгүй болж байна

ВИДЕО: Усны температур хэт халснаар зарим амьтан амьдрах нөхцөлгүй болж байна

Ойрын жилүүдэд цаг агаарын өөрчлөлтөөс болж улс орнууд байгалийн гамшигт ихээхэн өртөх болсон билээ. Үүнд дан ганц хүн төрөлхтөн нэрвэгдэж байгаа гэх нь өрөөсгөл ойлголт юм. Тэгвэл өнгөрсөн мягмар гарагт Колумбын Номхон далайн хойд хэсэгт далайн амьтдыг судлах зорилготой видео хийсэн нь маш ноцтой зүйлийг олж илрүүлсэн байна.

Тодруулбал, Тус видеонд хэт халалтын улмаас усны температурт өөрчлөлт орж Салмон /хулд/ загас амьдрах нөхцөлгүй болж, их биеийнх нь дээр мөөгөнцрийн халдвар үүссэнээр гэмтээж, цаашлаад үхэлд хүргэж буй дүр зураг буужээ.

Уг судалгааг хийж буй “Колумбия Риверкипер” компанийн гүйцэтгэх захирал Бретт Ванден Хевель тайлбарлахдаа, “Энэхүү загас нар их далайгаас голын эхээр урагшилж, үр тогтсон нутаг руугаа буцахаар явж байтал гэнэт зам нь өөрчлөгдөж байна. Энэ нь үндсэндээ “Шатаж буй барилга байгууламжаас зугтахыг оролдож байгаа хүнтэй адил” гэсэн байна.

Мөн Одоогийн байдлаар усны температур (21C) хүртэл халсан байгаа бөгөөд энэ халуунд загаснууд удаан хугацааны турш байвал үхэлд хүрэх томоохон аюултай аж. Дээд талдаа усны температурыг 20С гэж үздэг ч энэ хүртэл халсан нь 38С-ийн халуунд марафонд гүйж буй хүнтэй адил гэж тайлбарлажээ.

Өнгөрсөн өдрүүдэд Канад болон Номхон далайн баруун хойд хэсгүүдэд хэт халалтын улмаас олон хүн амь насаа алдсан бол одоо 1 тэрбум гаруй далайн амьтад мөхөхөд хүрч байгаа юм. Одоогоор мөн усны температураас болоод хэдэн загас амиа алдсаныг тооцоолоход эрт байгаа бөгөөд цаашдаа ч дахиж халвал бүр ч ноцтой зүйл болж болзошгүй гэж үзэж байгаа аж.

Эх сурвалж: The Guardian

ВИДЕО: