ВИДЕО: Хонгконгийн цагдаа нар жагсагчдын эсрэг даралтат ус ашиглажээ

ВИДЕО: Хонгконгийн цагдаа нар жагсагчдын эсрэг даралтат ус ашиглажээ

Хонконгийн цагдаа нар өчигдөр Куен Ванг дүүрэгт жагсагчдыг тараахын тулд галт зэвсэг ашигласан гэж AFP агентлаг мэдээлжээ. Тус эсэргүүцлийн арга хэмжээний үеэр 29 хүн баривчлагдсан талаар Цагдаагийн газар мэдээлэв.

17-52 насны 19 эрэгтэй, 10 эмэгтэйг цагдаагийн офицерүүд рүү халдах зорилгоор зэвсэг биедээ авч явсан, хууль сахиулан ажилтнууд руу халдсан, хууль бусаар жагссан зэрэг зөрчлийн улмаас баривчилсан байна.

Нэгэн цагдаагийн ажилтан “Бид гар буу ашиглахад хүрсэн” гэж АFP агентлагийн сэтгүүлчид ярьсан аж. Мөн Хонконгийн цагдаа нар жагсагчдын эсрэг анх удаа даралтат ус ашиглаж эхэлсэн байна.

Хонконгийн эсэргүүцлийн хөдөлгөөн арванхоёр дахь долоо хоногтоо үргэлжилж байна. Жагсагчид эх газрын Хятадтай ялтан шилжүүлэх хуулийг эсэргүүцэж анх тэмцлээ эхэлсэн билээ. Жагсаал цуглаан анх тайван замаар явагдаж байсан боловч сүүлийн үед улам ширүүсэх болжээ.