Зүүн 4 замаас Багшийн дээд хүртэлх замыг өнөөдрийн 23.00 цагаас эхлэн АРВАН хоног хаана

Зүүн 4 замаас Багшийн дээд хүртэлх замыг өнөөдрийн 23.00 цагаас эхлэн АРВАН хоног хаана

Өнөөдөр 23:00 цагаас эхлэн /2021-07-29/ наймдугаар сарын наймны өдрийн хооронд зүүн 4 замаас МУБИС хүртэлх замын хөдөлгөөнийг хязгаарлах хүсэлт Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-аас тавьсныг хотын Захирагчийн ажлын албанаас зөвшөөрөл олгосон байна.

Тус ажлыг Зүүн дөрвөн замын засвар шинэчлэлийн ажилтай уялдуулахаар төлөвлөжээ. Энэ үеэр бусад, кабель шугам зэргийг цогцоор нь цэгцлэх, засварлах, шаардлагатай бол шинэчлэх ажлууд хийгдэх юм байна.

Мөн гүйцэтгэгч байгууллагын зүгээс хоёр ээлжээр 24 цагаар ажиллаж ажлаа шуурхай дуусгахад шаардлагатай бүхий л арга хэмжээг авна хэмээн мэдэгдлээ.

Томоохон хэмжээний засварын ажлыг хичээл сургууль эхэлж, хөдөлгөөний ачаалал нэмэгдэхээс өмнө шуурхай зохион байгуулахад тулгарч болзошгүй эрсдэл, хөдөлгөөний зохицуулалтыг хийхийг холбогдох албаныханд мэдэгдсэн байна.




Өнөөдөр луу өдөр

46 минутын өмнө