Цамбагарав ууланд авиралт хийхээр гарсан жуулчин сураггүй болжээ

Цамбагарав ууланд авиралт хийхээр гарсан жуулчин сураггүй болжээ

Наймдугаар сарын 24-ны өдөр Бүгд Найрамдах Итали улсын харьяат 76 настай, эрэгтэй Л нь аялал, жуулчлалын “Казак тоур” ХХК-ийн суудлын автомашинаар Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын Цамбагарав ууланд авиралт хийхээр гараад сураггүй болжээ.

Тэрбээр мөн өдрийн 17:00 цагт бууж ирнэ гэж жолоочдоо хэлээд явсан боловч буцаж ирээгүй байна.

Иймд тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн найман алба хаагчид хоёр бүлэгт хуваагдан 3728 метрийн өндөрлөг хүртэл эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна. Өнөөдөр 06.00 цагт эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлсэн аж.