Их хэмжээний сурагчийн дүрэмт хувцас хилээр гаргах гэж байгаад баригджээ

Их хэмжээний сурагчийн дүрэмт хувцас хилээр гаргах гэж байгаад баригджээ

Монгол Улсын иргэн Т нь Замын-Үүдийн хилийн боомтоор энэ сарын  23-ны өдөр Истана маркын автомашинтай хил нэвтрэхдээ 10 нэр төрлийн 409 ширхэг сурагчийн дүрэмт хувцас буюу оюуны өмчийн эрхэд хамаарах бараа хууль бусаар тээвэрлэж явсныг гаалийн шалгалтаар илрүүлж Зөрчлийн тухай хуулийн дагуу Оюуны өмчийн газарт шилжүүлжээ.

Сурагчийн дүрэмт хувцсыг дотооддоо үйлдвэрлэх эрхийг цөөн хэдэн компани авсан байдаг аж.

Цаашид иргэд сурагчийн дүрэмт хувцас худалдан авахдаа дүрэмт хувцас үйлдвэрлэх эрх бүхий дотоодын үйлдвэрийн шошго, таних тэмдэг зэргийг шалгаж авахыг гаалийн байгууллагаас анхааруулж байна. Мөн хууль бусаар оруулж ирж буй сурагчийн дүрэмт хувцасны талаарх мэдээллийг гаалийн байгууллагад ирүүлж хамтран ажиллахыг хүслээ.

Эх сурвалж: ГЕГ