Жүдо бөхийн ДАШТ-ийг “SPS” телевиз шууд дамжуулан хүргэж байна

Жүдо бөхийн ДАШТ-ийг “SPS” телевиз шууд дамжуулан хүргэж байна

Жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах эрэгтэйчүүдийн 33, эмэгтэйчүүдийн 24 дэх удаагийн тэмцээн Японы Токио хотод зохиогдож байна. Тус тэмцээн наймдугаар сарын 24-31 хүртэл үргэлжилнэ.

Нийт 149 орны 863 жүдоч дэлхийн аваргад хүч сорьж буй тус тэмцээнийг “SPS” телевиз шууд дамжуулан хүргэж байгаа юм.

Токиогийн дэвжээнээс Гавьяат тамирчин, ДАШТ-ий алт, мөнгөн медальт М.Уранцэцэг өчигдөр хүрэл медаль хүртсэн амжилтыг үзүүлээд байна. Өнөөдрийн хувьд эмэгтэйчүүдийн 52 кг-д барилдаж буй Б.Хорлоодой хоёрдугаар тойрогт Их Британийн Ч.Гилест, залуучуудын олимын дэд аварга, Азийн АШТ-ий мөнгөн медальт Л.Сосорбарам олимпын мөнгөн медальт, Италийн О.Гиуфридагд ялагдан, тэмцээнээ дуусгалаа.

Монголын шигшээ багийн бүрэлдэхүүний дасгалжуулагчаар О.Балжинням, Х.Эрдэнэт-Од, Т.Томоо, Г.Дашдаваа, Ш.Цэвэлмаа, Л.Лувсандэмбэрэл нар ажиллаж байгаа ажээ.

Шууд дамжуулалтыг ЭНД дарж үзнэ үү.