БНСУ-руу виз мэдүүлэхдээ таван сая төгрөг байршуулдаг журмыг цуцаллаа

БНСУ-руу виз мэдүүлэхдээ таван сая төгрөг байршуулдаг журмыг цуцаллаа

 БНСУ-аас Монгол улсад суух Элчин сайдын яамнаас тус улсад зорчих визний журамд орсон өөрчлөлтийг танилцууллаа.

БНСУ-д зорчиход таван сая төгрөгийг байршуулдаг журмыг цуцалж байгаа аж. Үүний оронд сүүлийн зургаан сарын дансны хуулгаа баримтаар баталгаажуулахыг шаардах юм байна. Мөн визний хариуг хоёр долоо хоногийн дараа өгөхөөр болсон гэж  БНСУ-ын Элчин сайдын яамнаас мэдэгдлээ.

Цаашлаад хууль бусаар оршин суух магадлал багатай иргэний материалыг шуурхай шалгаж, шийдвэрлэхээр болжээ. Үүнд, олон удаа хууль ёсны дагуу хилээр гарсан төрийн албан хаагч, багш нар багтаж байгаа аж. Мөн виз мэдүүлээд татгалзсан хариу авсан иргэн зургаан сарын дараа дахин хүсэлт гаргах эрхтэй болох юм байна.

Уг журмыг есдүгээр сарын 16-ын өдрөөс хэрэгжүүлж эхлэхээр төлөвлөжээ. 

Виз мэдүүлэх журамд өөрчлөлт орж буйтай холбоотойгоор Элчин сайдын яамнаас тогтоосон хяналтыг чангатгана гэдгийг энэ үеэр мэдэгдлээ. Тухайлбал, танил талаараа виз гаргуулна гэсэн ойлголттой байж болохгүй гэдгийг энэ үеэр сануулсан юм. 

Эхнэр, нөхөр нь Солонгос улсад ажилладаг байгаад өөрөө араас нь явах гэж буй бол гэр бүлийнхээ хүний Монгол руу явуулж байсан мөнгөний баримтыг визний материалтай хамт хавсаргах аж. 

Саяхан БНСУ-ын Хууль зүйн яамны Цагаачлал, шилжилт хөдөлгөөний албаны дарга ноён Ча Гюү Гын тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсад айлчилжээ.Уг айлчлалын үеэр дээрх асуудлыг харилцан ярилцаж шийдвэрлэжээ. 

Энэ үеэр Гадаадын иргэн харьяатын газрын дарга Д.МөрөнБНСУ-д 6700 монгол иргэн тус улсад хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байна. Гэрээгээр ажиллаж байгаа иргэдийн ар гэрийнхнийг хүндрэлгүйгээр тус улсад зорчуулах талаар хүсэлт тавьсан. Солонгосын Цагаачлалын алба визийн талаар барьж буй бодлогоо зөөлрүүлж, журамдаа өөрчлөлт оруулж байна” гэлээ.

 




Өнөөдөр бар өдөр

12 цагийн өмнө