Эрүүдэн шүүсэн гэх хэрэгт АТГ-ын мөрдөгч холбогдон шүүгдэв

Эрүүдэн шүүсэн гэх хэрэгт АТГ-ын мөрдөгч холбогдон шүүгдэв

Эрүүдэн шүүх арга хэрэглэж хууль буруу ашиглаж улмаар бусдад ял оноосон гэх хэрэгт буруутгагдсан хошууч генерал Б.Хурц нарын есөн хүнд холбогдох шүүх хурал олны анхаарлын төвд байсаар мөрдөн байцаалтын шатанд буцаах шийдвэрийг Төв аймгийн сум дундын шүүхээс гаргаснаар түр завсарласан билээ.

-ПРОКУРОР ЭСЭРГҮҮЦЭХ БИЧИГ ИРҮҮЛЭХГҮЙ БОЛ МӨРДӨН БАЙЦААЛТАД БУЦНА-

Гэхдээ шүүхээс хангалттай нотлох баримт байхгүй учраас дахин шалгах хэрэгтэй хэмээн үзсэн ч прокурорын шатанд эсэргүүцэх бичиг үйлдэх юм бол дахин шүүх хурлын тов зарлагдах юм. Харин эсэргүүцэх бичиг үйлдэхгүй бол эрүүдэн шүүсэн гэх хэрэг дахин мөрдөн байцаах шатанд буцах аж.

Энэхүү шүүх хуралдааны хамгийн их анхаарал татаж байгаа нь уг хэрэгт холбогдон шүүгдэж байгаа есөн хүний дотор Авилгатай тэмцэх газрын мөрдөгч багтжээ.

Бусдыг эрүүдэн шүүсэн гэх хэрэгт холбогдон шүүгдэж буй АТГ ын офицер С.Эрдэнэбат нь шүүх хурлын завсарлагааны үеэр нүүрээ нууж гарч ирж хэвлэлийнхний анхаарлыг татаад авсан байдаг. Харин уг хэрэгт түүнийг юуны учир холбогдон шалгагдаж буйг ихээхэн нууцалж байгаа юм байна.

У.УРАНЦЭЦЭГ




Өнөөдөр бар өдөр

4 цагийн өмнө