Олон Улсын фитнессийн тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа

Олон Улсын фитнессийн тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа

Залуучуудын чөлөөт цагаа зөв, боловсон өнгөрүүлэх орчныг сайжруулах, бодибилдингийн спортоор хичээллэх залуучуудыг дэмжих, нийтийн биеийн тамир, спортыг хөгжүүлэх зорилгоор нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Монголын Бодибилдинг Фитнесийн Холбоо хамтран “IFBB Pro League Mongolia” Олон Улсын Pro card эрх олгох тэмцээнийг 2019 оны 08 сарын 24-ний өдөр Corporate Convention Center-т амжилттай зохион байгуулсан бөгөөд тус тэмцээнд 30 гаруй орны баг тамирчид ирж оролцлоо.

Энэхүү тэмцээнд Монгол улсаас 100 гаруй тамирчид оролцсон бөгөөд 3 ангилалд Олон улсын эрх авлаа. Тус тэмцээний үеэр нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын Орлогч даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Н.Мандуул “Монголын Бодибилдинг Фитнесийн холбоо”-нд нийслэлийн залуучуудын төлөө хийж байгаа ажлыг нь өндрөөр үнэлэн “Хүний Төлөө” цомыг гардуулан өгөв. Мөн тус тэмцээнээр нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газартай хамтран ажилладаг “Сайн дурынхны хөгжлийн төв” НҮТББ-ын 15 сайн дурын залуучууд зохион байгуулалтад ажиллан гүн туслалцаа үзүүллээ.