“KFC” мах орлуулагч шарсан тахиаг туршилтаар худалдаална гэв

“KFC” мах орлуулагч шарсан тахиаг туршилтаар худалдаална гэв

АНУ-ын Кентукки муж улсад төвтэй түргэн хоолны сүлжээ ресторан “KFC” ургамалд суурилсан тахиагаар хийсэн бүтээгдэхүүнээ Жоржия муж улсын Атланта хотод туршилтын шугамаар худалдаалахаар болжээ.

“Beyond Meat” компанийн мах орлуулагч тахиаг ашиглан хийсэн “Beyond Fried Chicken” хэмээх бүтээгдэхүүнийг Атланта хотын “Smyrna” зоогийн газрын үйлчлүүлэгчдэд санал болгох юм. Бургер, үхрийн мах, зайдас зэрэг олон төрлийн мах орлуулагч бүтээгдэхүүнийг үйлдвэрлэдэг “Beyond Meat” компани тахианы махыг анх удаа үйлдвэрлэж байна.

Хэдийгээр ургамалд суурилсан махны ач тусын талаарх маргаан үргэлжилсээр байгаа боловч махны хэрэглээ ялангуяа улаан махны хэрэглээ нас баралтын түвшин нэмэгдэхэд нөлөөлдөг болохыг өнгөрсөн сард “BMJ” сэтгүүлд нийтэлсэн судалгаа харуулжээ.

Олон нийтийн хэpэгцээ шааpдлагад нийцүүлэн махгүй бүтээгдэхүүнийг худалдаанд гаpгаж буй сүүлийн сүлжээ pестоpануудын нэг “KFC” болжээ. Энэ оны зургадугаар сард “Burger King” махгүй “Impossible Whopper” нэртэй буpгеpээ Сан-Франциско эргийн бүсийн 100 pестоpандаа худалдаалах болсноо албан ёсооp мэдээллээ.