Ирэх даваа гарагаас төрийн байгууллагуудын ажил 09:00 цагт эхэлнэ

Ирэх даваа гарагаас төрийн байгууллагуудын ажил 09:00 цагт эхэлнэ

Ирэх есдүгээр сарын 01-ний өдрөөс Нийслэлийн төр, захиргааны байгууллагуудын ажил 09:00 цагт эхэлж, 18:00 цагт тарна. Харин есдүгээр сарын 01-ний өдөр ням гарагт таарч байгаа тул ирэх даваа гарагаас уг журам мөрдөгдөх юм.

Тодруулбал, Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурлаас, байгалийн гэрэл ашиглаж эрчим хүч хэмнэх, ажлын бүтээмжийг нэмэгдүүлэх, ажил хэрэгч соёл төлөвшүүлэх, авто замын ачааллыг зохицуулах зорилгоор нийслэлийн төр, захиргааны байгууллагын ажил эхлэх цагийг жил бүрийн зургаадугаар сарын 1-ний өдрөөс наймдугаар сарын 31-ний хооронд 08.00 цагт, бусад хугацаанд ажил эхлэх цагийг 09.00 болгож тогтоосон. Тус тогтоомжийн хүрээнд өнгөрсөн зургаадугаар сарын 1-ний өдрөөс нийслэлийн төр, захиргааны байгууллагын ажил өглөө 08.00 цагт эхэлж, орой 17.00 цагт тарж байв.




“BONUS BOOST” BSB-д

8 цагийн өмнө