Г.Батхүү агсантай хамгийн сүүлд уулзсан хүн Н.Номтойбаяр мөн үү

2019-05-20 05:18

Н.Номтойбаяр: Г.Батхүүтэй хамгийн сүүлд уулзсан хүмүүсийн нэг бол яах аргагүй би мөн

Төр нийгмийн зүтгэлтэн Г.Батхүү Төрийн ордонд амь насаа алдсантай холбоотойгоор дөнгөж сая УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр мэдээлэл хийлээ.

Тэрбээр:

Надтай холбоотой хоёр мэдээлэл хэвлэлийнхний гол анхааралд байна. Юуны өмнө талийгаач Г.Батхүүд тохиолдсон явдалд эмгэнэлт илэрхийлье. Энэ бол зөвхөн АН-ынханд тохиолдсон уй гашуу биш, бүгдэд нь хүнд явдал тохиолоо. 17-ны орой талийгаач Г.Батхүүтэй яг үүгээр хамт алхаад явж байсан.

Мэдээж өмнөх парламентад хамт ажиллаж байсных, адилхан авто спортоор хичээллэж байсных, хоёулаа адилхан авто спортын холбоотойнх “Дүүгийн өрөө аль вэ” гээд манайд өрөөнд орж 10-15 минут саатаад гараад явсан. Тэгэхээр хамгийн сүүлд уулзсан МАН-ын гишүүн гээд эргэлзээд хайгаад байх зүйлгүй. Сүүлд уулзсан хүмүүсийнх нь нэг бол яах аргагүй би. Талийгаачийг өрөөнөөс гарсны дараа миний бие 19:18 цагт бүлгийн хурал руу орсон. Бүлгийн хуралд ороод картаа хийхээр цаг минут нь бүртгэгдэж байдаг. Цагдаагийн байгууллага надаас гэрчийн мэдүүлэг авсан, хаана, хэзээ таарч, юу ярьснаа холбогдох цагдаагийн байгууллагад өгсөн байгаа.

Хамгийн сүүлд уулзахад жин нэлээн хассан байсан. Бид хоёр 2016 оны сонгуулиас хойш уулзаагүй. Надтай уулзахдаа сэтгэл санаа нь тайван тогтвортой байсан ч нүүрнийх нь судас нь бага зэрэг улайлттай байсан. Ах нь эмчилгээ хийлгэж байгаа гэж хэлж байсан юм. Миний өрөөнөөс гарахдаа "Ахыг нь хүн хүлээж байна" гээд яараад гарсан” хэмээн ярилаа.

ГЭРЭЛ ЗУРГИЙГ: Ц.ТҮШИГ

2019-05-20 05:05

Г.Батхүү агсантай хамгийн сүүлд уулзсан хүн Н.Номтойбаяр мөн үү

Өнөөдөр /2019.05.20/ Ардчилсан намаас Төр нийгмийн зүтгэлтэн, АН-ын дэд дарга, УИХ-ын гишүүн асан Г.Батхүү амь насаа алдсантай холбоотойгоор мэдээлэл хийсэн.

Уг мэдээллийн үеэр АН-ын гишүүн Х.Тэмүүжин “Сошиалаар сүүлийн тэр 20 минутын дотор 18.35 – 19.07 цаг хүртэл хаана, хэнтэй уулзав гэдэг дээр бүгд эрэл хайгуул хийж байгаа ч, зорилготой ч юм уу АН-ын дарга С.Эрдэнэтэй уулзсан гэх мэдээлэл яриа тархсан. Тухайн үед би хүртэл байсан яг энэ танхимд 15-18 цагийн хооронд дотоод хуралтай энд байсан. С.Эрдэнэ дарга энд байсан, ордонд байгаагүй. Та бүхэн мөдхөн мэдэх байх. Цагдаагийн байгууллага сүүлийн 20 минутад уулзсан хүнийг тогтоосон. УИХ-ын гишүүн, МАН-ын нэг хүний нэр тодорч байгаа. Тэр хүн “Бид хоёр өрөөндөө уулзалдаад 20 минут уулзаад гарсан” гэдэг мэдээлэл өгсөн байсан” гэж мэдээлсэн.

Талийгаачтай сүүлийн 20 минутад уулзсан хүнийг УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр байсан байж болзошгүй гэсэн мэдээллийг эх сурвалж өглөө. Гэхдээ энэ нь баттай мэдээлэл биш юм.

Харин тун удахгүй УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр Төрийн ордонд мэдээлэл хийх гэж байна.